Манай үнэрт тос нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой байдлаар бүтээгдсэн бөгөөд харшил өгөхгүй. Гэсэн хэдий ч хувь хүний мэдрэг байдал өөр өөр байдаг тул үнэрт тосыг арьсанд хүргэхгүй, шууд үнэрлэхгүй хэрэглэхийг зөвлөж байна. Мөн аюулгүй байдлын үүднээс үнэрт тосыг хүүхдийн гар хүрэхгүй, өндөр, тагтай, сэрүүн газар хадгална уу.
Бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүднээс буцаалт хийхгүй. ЗӨВХӨН үйлдвэрийн гэмтэлтэй байх магадлалтай тохиолдолд та бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор бидэнд хандаарай. Бид гэмтлийг шалгаж баталгаажуулсан тохиолдолд солилт хийж өгнө.
Төхөөрөмж асаахгүй/ажиллахгүй • Үйлдвэрлэлийн алдаатай угсралт, эд ангийн гэмтэл • Савлагаа задалсан ч анхнаасаа ажиллагаагүй байх гэх мэт (хэрэглэгчийн буруу ашиглалтаас бус)
Төхөөрөмжийн тохиргооноос хамааран жижиг өрөөнөөс дунд талбай хүртэл үнэрийг жигд тараахаар ажиллана. Дунджаар 50-80м² талбайд жигд тархана. Өрөө хооронд сэлгэж тавьж болно. Тавиур дээр тавих болон өлгөнө. Таны талбай (м²), таазны өндөр, агааржуулалт, үнэрлэх хүссэн “хүч”-ээс хамаарч тохиргоо өөр байдаг.
Үнэрт тосны зарцуулалт нь: • тохируулсан ажиллах цаг/interval • өрөөний агаар сэлгэлт • хүссэн үнэрийн хүч гээд нөхцлөөс шалтгаалж өөр байна. (Хүсвэл бид таны орчинд тохируулж зөвлөнө.)
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл